Хайрын үгээ шивнэлээ

Хайрын үгээ шивнэлээ

Номхон агаад дөлгөөхөн далайг ширтэхдээ би
Нууцxан хайрын үгээ шивнэж зогсдогсон
Над руу чиглэн хаялах давалгаа нь
Надаас гунигийг минь аваад буцаад явдагсан
  Чамд минь хүрч чадахгүй эргээд ирдэг ч
  Чинийхээ төлөө би хайрын үгсийг шивнэсээр л
  Чухам хэзээ гэдгийг нь мэдхгүй ч
  Чамд шивнэсэн үгсийг минь далайн ус хэлэх бизээ
Миний эх оронд энэ далайн эрэг хүрэхгүй ч
Миний хайртын сэтгэл зүрхэнд миний үгс хүрнэ
Магадгүй газар эхийн хэвлийгээр чам дээр очиж яваа
Мөнх тэнгэрийн хур болж чам дээр асгарч байгаа
  Үгс минь чам руу тэмүүлнэ зүрхний үг юм чинь
  Үнэн сэтгэлийн оч болон гялалзаж үдшээр хүртэл тэмүүлнэ
  Үүл хөлөглөн салхиар өртөөлж өндуөт xөөрсөөр
  Үнэндээ чамд хүрэхдээ цас болон будрах бизээ
Аргагүй дээ хол зам туулаад даараа байлгүй
Арай ядан чам дээр хүрчихээд ширхэг бүр нь инээмсэглэж
Амраг чиний минь хацар дээр жиндээж үнсэх бизээ
Аяа би өөрөө чам дээр очихдоо жаргааж үнсэнээ
  Хацар жиндээх ширхэг бүр миний хайрын үгс юм шүү
  Хацар дээр чинь буугаад xайлж урсан тэд чинь
  Хайрын илчинд хайлах xасан ширхэг минь
  Халуун сэтгэлийг чинь харин үл жиндээж будран гялтганаг...