Тэр нэгэн охинд

Тэр нэгэн охинд

Ай чамайг санан санан сэтгэл эзгүйрхэд
Анхны яргуй дэлбээгээ хумин уйтгар нэмнэ
Хонгор минь хэмээн зүрх шимширхэд
Хөх тэнгэр бүүдэгнэн дэлхий усална

 

Шөнийн сарны цагаахан туянд дор
Шивнэж хэлсэн хайрын минь тэр үгэнд
Хажуу модод ичэнгүйрч,харин чи чив чимээгүй
Хүслээ шивнэсэн би бардам зогсч байсан

 

Тааварлаж үл чадах орчлон юм болхоор
Таниж амжаагүй юм байж чамайг
Танхил бүсгүй миний хайр гэж
Тэнэг бодолдоо дэндүү итгэсэн байж

 

Нэхэл хатуу болоод би чамайг санан дурснам уу
Нүгэл буяны золиос гээд бүгдийг орхих уу
Өр нимгэндээ би чамайг мартаж чадахгүй байна уу
Өнгөцхөн бодлоороо би өөрийгөө хуурна уу

 

Надад баяртай гэж хэлээгүйд би гомдохгүйээ
Надаас өөр тэнд жаргалтай байгаа гэдэгт
Намайг гэх сэтгэлээ бүр мартсан гэдэгт
Нулимс урсан гомдовч цаанаа би итгэхгүй

 

Ай чамайг санан санан сэтгэл эзгүйрхэд
Анхны яргуй дэлбээгээ хумин уйтгар нэмнэ
Хонгор минь хэмээн зүрх шимширхэд
Хөх тэнгэр бүүдэгнэн ЗҮРХ усална